Хөтөлбөр, байр шалгаруулах журам, бүртгэлийн заавар, зарлал.
Наадамд оролцохын тулд дараах алхмыг хийнэ: 1. НЭВТРЭХ. Баруун дээд буланд «Нэвтрэх» дарна. Бүртгэлгүй бол утасны дугаараараа бүртгүүлнэ — дугаар тань нэвтрэх нэр болно. 2. ТЭМЦЭЭНЭЭ СОНГОХ. Наадмын хуудасны «Тэмцээнүүд» хэсгээс оролцох тэмцээнээ сонгоно. • «Адуучин тэмцээн» — НЭГ удаа бүртгүүлснээр таван төрөлд (уурга шүүрэх, ташуур шүүрэх, уран уургач, уран бугуйлч, эмнэг хангал сургах) бүгдэд нь оролцоно. Төрөл тус бүрд тусад нь бүртгүүлэх шаардлагагүй. • Бусад тэмцээнд (хос морьтон, сур харваа гэх мэт) тус бүрд нь тусад нь бүртгүүлнэ. 3. МАЯГТ БӨГЛӨХ. Тэмцээний хуудсан дээрх «Бүртгүүлэх» товчийг дарж нэр, төрсөн он, регистрийн дугаар, аймаг/сумаа бичнэ. Хос морьтонд хамтрагчийнхаа нэрийг, морины тэмцээнд оролцох морио заана. «Даатгалтай» гэдгийг тэмдэглээд «Бүртгүүлэх хүсэлт илгээх» дарна. 4. БАТАЛГААЖУУЛАЛТ. Зохион байгуулагч мэдээлэл, даатгалыг шалгаад бүртгэлийг баталгаажуулж, оролцогчийн дугаар олгоно. Төлөв тань «Хүлээгдэж буй»-гаас «Баталгаажсан» болно. 5. БҮРТГЭЛЭЭ ШАЛГАХ. Баруун дээд буланд нэрээ дараад «Наадмын бүртгэл» хэсгээс төлөв, дугаараа харна. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ Регистр, төрсөн оныг зөвхөн зохион байгуулагч харна. Олон нийтэд зөвхөн бүртгэгдсэн хүний тоо харагдах бөгөөд дүн гарсны дараа байр эзэлсэн оролцогчдын нэр нийтлэгдэнэ. Наадмын журмаар оролцогч ЗААВАЛ даатгалтай байна. Баталгаажаагүй байхад бүртгэлээ өөрөө цуцлах боломжтой. Асуух зүйл байвал зохион байгуулагчийн утсаар холбогдоно уу.
2026 оны 9-р сарын 21